2012.09.14
Ирээдүйн төрийн тэргүүн алга болсон нь үнэн үү?
БНХАУ-ын тэргүүний орлогч Си Зинпин гэнэт алга болсон талаар бид мэдээлж байсан билээ. Түүний алга болсон явдал олон таамгийг гаргаад байгаа юм. Хэдхэн долоо хоногийн дараа Хятадын Коммунист намын их хурал болох ёстой бөгөөд тав дахь үеийн тэргүүн нар улс орноо удирдаж эхлэх учиртай. Гэтэл залгамжлагч гэгддэг Си Зинпин есдүгээр сарын 1-нээс хойш олны өмнө гарч ирэхээ больжээ. Гадаадын өндөр албан тушаалын хүмүүстэй уулзах байсан хэдий ч түүний оронд Ерөнхий сайдын орлогч Ли Кэцян хэлэлцээр явуулсан байгаа юм. Тиймээс гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн энэ асуудлыг сонирхсон боловч Гадаад хэргийн яам ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ. Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч таг дуугүй байна.
Алга болсон улстөрчтэй холбоотой аливаа мэдээллийг сайтад хааж эхэлжээ. Ер нь Хятадад улстөрчдийн амьдралтай холбоотой мэдээлэл нууц байдаг. Тэгэх тусмаа тэдний эрүүл мэндийг сонирхох нь бүр ч хориотой. Си Зинпин гэнэт алга болсон явдлаас юутай ч улс төрийн шалтгаан хайх хэрэггүй л болов уу хэмээн АНУ-ын дипломатч онцолжээ. Учир нь хаалттай, инээхийг бараг мэдэхгүй Хятадын улстөрчидтэй харьцуулахад тэрээр илүү нийтэч, алиа хошин зантай нэгэн гэнэ.
Юутай ч Си Зинпин усан санд сэлж байгаад нуруундаа бэртэл авсан гэгдэж байна. Хятадын эрх баригчид хэдэн хоногийн турш түүний эрүүл мэндийн талаар дуугарахгүй байж болох ч яалт ч үгүй албан ёсны мэдэгдэл гаргах шаардлагатай болно хэмээн стратеги болон олон улс судлалын хүрээлэнгийн зөвлөх Кристофер Жонсон үзэж байна. "Тэрээр олны өмнө гарч ирэх биеийн тэнхээтэй, тэгээд ч заавал гарч ирэх болно. Си ойрын арван жилдээ улс орныг удирдах учир сайн эрүүл мэндтэй байх ёстой юм. Хэрэв тэр эрүүл биш бол Хятадын удирдлагууд хүндхэн асуудалтай тулгарсан гэдэг нь гарцаагүй" гэж К.Жонсон онцолжээ.
Си Зинпины эргэн тойронд бүрэлдсэн нөхцөл байдал тус улсын удирдлага солигдох механизм тунгалаг бус байдгийн нэгэн илрэл гэдгийг Хонконгийн Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн профессор Давид Цвейг дурдлаа. "Си Зинпин Хятадын удаах удирдагч гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ түүнийг хэрхэн яаж сонгосон талаар мэдээлэл алга. Магадгүй түүнд ямар нэгэн ноцтой өвчин байдаг болов уу. Тиймээс олон нийт энэ талаар мэдэх ёсгүй байх магадлал өндөр юм. Учир нь хүчтэй, эрүүл лидер тус улсыг урагш залж явах ёстой" гэж тэрээр хэлэв.
Си Зинпин нь төрөлхийн улстөрч хүн хэмээгддэг. Барууны шинжээчид түүнийг "хунтайж нарын нам"-д хамааралтай гэдэг юм. Энэ нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хүүхдүүдээс бүрддэг "нам" гэнэ. Учир нь Си Зинпины эцэг Си Жунсюн Хятадын коммунист намын ахмадуудын нэг бөгөөд нам төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэгэн. "Сингапурын гайхамшиг"-ийн загалмайлсан эцэг гэгддэг Ли Куан Ю түүнтэй уулзаад их сонин тодорхойлолт өгсөн байдаг. Тэрээр "Аливаа юмыг тунгаан боддог, хүндрэл, бэрхшээлийг даван туулсан хүний сэтгэгдлийг төрүүлсэн" гэдэг. Амьдралын бэрхшээлтэй тулгаран түүнийгээ даван туулж чадсан Си Зинпин сэтгэл зүйн тогтвортой байдлыг төлөвшүүлж, сайтар боловсруулсан шийдвэр гаргах боломжийг өөртөө суулгаж чадсан хүн гэж тэрээр үнэлжээ.
2012 оны дундуур ирээдүйн төрийн тэргүүний хөрөнгийн талаарх мэдээллийг "Bloomberg" гаргаж ирсэн байдаг. Тус агентлагийн үзэж байгаагаар Си Зинпиний гэр бүл хэдэн зуун сая ам.долларын хөрөнгөтэй болсон. 59 настай Си, түүний гэргий Пэн Лиюан болон охин нь энэ их хөрөнгөд шууд хамааралгүй хүмүүс гэнэ. Хур их хөрөнгө нь голдуу төрөл садангийнх нь нэр дээр байдаг талаар дурджээ. Тэдгээр хөрөнгийн дотор газрын ховор элементийн олборлолт эрхэлдэг компанийн 376 сая.ам.долларын үнэт цаас гэх мэт орж байгаа юм. Үнэт цаасны дийлэнх хэсэг Си Зинпины дүү Си Цяоцяо болон түүний нөхөр Дэн Зягуэгийн мэдэлд байдаг аж. Түүнээс гадна Сигийн гэр бүлийнхэн Хонконг хотноо 31.5 сая ам.долларын үнэтэй шилтгээн эзэмшдэг талаар ам дамжин ярьдаг байна. Си Зинпин анхныхаа эхнэрээс салж хоёр дахь удаагаа гэрлэхдээ ардын дуу дуулаач Пэн Лиюантай гэрлэсэн байдаг. Энэ эмэгтэй хүмүүсийн дунд ихээхэн алдартай нэгэн гэнэ. Түүнийг мэдэхгүй хүн ч Хятадад бараг байдаггүй бололтой. Тиймээс энэ гэрлэлт Си Зинпиний нэр хүндийг нэлээд өсгөсөн гэж тооцогддог байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.