2012.09.12

Н.Золжаргалыг МБ-ны ерөнхийлөгчид дэвшүүлснийг дэмжлээ


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилуулах тухай УИХ-ын дарга З.Энхболдоос өргөн мэдүүлсэн хүсэлтийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон есөн гишүүнээс долоо нь түүнийг дэмжсэн юм.  Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргад хандан төв банкны ерөнхийлөгчөөс огцрох хүсэлтээ өргөн мэдүүлжээ. Тиймээс УИХ-ын дарга хүсэлтийг нь хүлээн авч, хуульд заасан эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийг томилуулах асуудлыг ийнхүү оруулж ирсэн байна. Эл асуудлыг маргааш зарлагдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд батлах учиртай.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.