2012.09.13

Төрийн гурван өндөрлөг ямар машин унадаг вэ

Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг хувийн болон хувьсгалын ажилд ямар төмөр хүлэг хөлөглөдөг вэ. Манай улсад Засгийн газрын тусгай онгоц гэж байхгүй, харин галт тэрэг байдаг ажээ.
Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Авлигатай тэмцэх газраас гаргасан 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үзвэл тэрээр хувьдаа ямар нэгэн машингүй юм байна. Харин төрийн тусгай хамгаалалтад байдаг учир хот дотор Мерседес бенз 350, хөдөөд Лексус 570 маркийн машинаар ажлаа амжуулдаг ажээ.

УИХ-ын дарга З.ЭНХБОЛД

Түүний 2011 ойд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл хувьдаа бас л машингүй аж. Ерөнхийлөгчийн адил мөн л Мерседес бенз 350, Лексус 570 маркийн төмөр хүлэг унадаг юм байна.

Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Ерөнхий сайд 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувьдаа нэг ширхэг Лексус машин бүртгүүлжээ. Түүнийгээ 90 сая төгрөгөөр үнэлсэн байна. Харин одоо Төрийн хамгаалалтад байгаа учир бусад хоёр даргатайгаа ижилхэн машин хөлөглөдөг юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.