Говь-Алтай аймгийн бүх сум усан оргилуур, спорт талбайтай болно
2012.08.09

Говь-Алтай аймгийн бүх сум усан оргилуур, спорт талбайтай болно

Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд хуүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт талбай байгуулжээ. 754 ам метр тус талбайд усан оргилуур, сагсан бөмбөг, волейболын талбай, хүүхдийн тоглоом суурилуулсан бөгөөд 19 сая төгрөг зарцуулжээ. Эл талбайн нээлт өнөөдөр болно.Өнгөрсөн жил тус аймгийн Баян-Уул, Жаргалант суманд усан оргилууртай спорт талбайг ашиглалтад оруулсан бол энэ жил Шарга, Алтай, Төгрөг, Тонхил, Дарви, Бугат суманд иргэдийн амралт чөлөөт цагт зориулсан ийм талбай байгуулж, нутгийн иргэдэд хүлээлгэн өгөх юм байна.

Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын есөн жилийн дунд сургуулийн захирал Ш.Болд "УИХ-ын гишуүн Ц.Дашдорж мөрийн хөтөлбөртөө усан оргилууртай, спорт талбайг бүх суманд байгуулна хэмээн тусгасан байсан. Энэ ажлыг түүний шадар туслах Ж.Дашдаваа ахлан гүйцэтгэж байгаа" гэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.