Гадаад худалдааны алдагдал 40.4 хувьд хүрлээ
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт долоодугаар сарын 15-ны байдлаар 5.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 2.3 тэр-бум, импорт 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 784.3 сая ам доллар буюу 15.2 хувь, үүний дотор экспорт
10.1,импорт 18.8хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 347.9 сая буюу 40.4хувьд хүрсэн байна. Нийт экспортын дийлэнхийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тос, цайны болон хайлуур жоншны хүдэр, хагас боловсруулсан алт мөн молибдений хүдэр ба баяжмал эзэлж байгаа аж.
Мөн шатахууны импорт өмнөх оны мөн үеийнхээс 30.3 мянган тонн буюу 81.5 сая ам.доллар, цагаан будаа 9902.8 тонн буюу 5.6 сая, суудлын автомашин 52.2 сая ам.доллараар өсөж, гурил 1.9 мянган тонн буюу 3.7 сая ам.доллараар буурчээ.