Шударга ёс эвсэл буулт хийж, дөрвөн сайдаа авна
2012.07.21

Шударга ёс эвсэл буулт хийж, дөрвөн сайдаа авна

АН, “Шударга ёс” эвслийн зөвшилцөх ажлын хэсгийнхэн өчигдөр дахин уулзжээ. АН-ын зүгээс тус эвсэлд сайдын дөрвөн суудал санал болгосон ч нөгөөдүүл нь зургааг авах хүсэлт тавьсан байна. Үүнээс болж уржигдрын уулзалт дээр Ажлын хэсгийн ахлагч нар ам зөржээ. “Шударга ёс” эвсэл Шадар сайдын албан тушаалаас гадна дахин таван сайдтай болохыг хүсэж буй юм. Иймэрхүү үл ойлголцол, “хэт даварсан” саналаас нь болж хэлэлцээр удааширчээ.

Өчигдөр 10.00 цагт эхэлсэн хэлэлцээр түр завсарлаад үдээс хойш 14.00 цагаас дахин үргэлжилсэн байна. АН-ынхан анх санал болгосон дөрвөн сайдын суудлыг нэмэхгүй гэсэн байр сууриндаа хатуу байсан учир “Шударга ёс” эвсэл сүүл рүүгээ буулт хийхэд хүрсэн гэнэ. Гэхдээ Шадар сайдын албан тушаалыг тус эвсэлд өгөх дээр талууд тохиролцсон бололтой. Мөн ЭМЯ, Сангийн яамыг эвсэлд өгөхөөр болжээ. Үлдсэн нэг яам нь ЭБЭХЯ эсвэл ХХААХҮЯ-ны аль нэг нь байх аж.

Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Сангийн сайдаар М.Энхсайханыг ажиллуулахаар ярьж байна. Ямартай ч талууд ойлголцолд хүрснээ үдээс хойш нь мэдэгдлээ. Улмаар АН, ИЗНН 75, “Шударга ёс” эвсэл 25 хувийн харьцаатайгаар Засгийн газрыг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.