2012.04.04
Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 3.9 байна
“Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь” сэдэвт Азийн бүсийн бага хурал Монголд анх удаа болох гэж байна. Олон улсын бага хурлыг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн төв, Монгол Улс дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулах юм.БНХАУ, БНСУ, Вьетнам, Индонез, Камбож, Киргиз, Лаос, Мъянмар, Филиппин, Шинэ Гвиней, Тайланд, Тимор Лесте зэрэг 20 гаруй орны парламентын гишүүн, Засгийн газар, иргэний нийгмийн төлөөлөл, НҮБХХ-ийн ажилтнууд, экспертүүд оролцохоо мэдэгджээ.
Манай улсын хувьд УИХ-ын сонгууль удахгүй болох гэж байгаагийн дээр улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нэг арга зам болсон парламентад нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн квотыг анх удаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа энэ үед дээрх сэдвээр олон улсын хурал болж байгаа нь онцлог юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Их Хуралд эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 3,9 байгаа нь Азийн бүсдээ сүүлийн байранд орж байгаа юм. Түүнчлэн УИХ-д сонгогдох эмэгтэй гишүүдийн тоо сүүлийн хэдэн сонгууль дараалан буурсаар иржээ.
Тухайлбал: 2000 оны сонгуулиар 8 эмэгтэй УИХ-д сонгогдож байсан бол, 2004 оныход 5, 2008 оныход 3 эмэгтэй сонгогджээ.Харин үндэсний парламентад эмэгтэйчүүдийн эзэлдэг хувийг авч үзвэл Балбад 33,2, Афганистанд 27,7, Вьетнамд 25,8, БНАЛАУ-д 25,2, Пакистанд 22,2, Филиппинд 21,4, Бангладешт 18,6, Таиландад 13,3, Энэтхэгт 10,8, Бутанд 8,5 хувьтай байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.