Дэлхийн эмэгтэй лидерүүд монголд чуулж байна
Засгийн газрын тэргүүн тус чуулганы нээж хэлсэн үгэндээ ийн онцлохын зэрэгцээ "Монголчууд эмэгтэйчүүдийн нийгэмд манлайлах, хүндлэгдэж ирсэн уламжлалыг үргэлж баяжуулж ирсэн түүхтэй. Манай ард түмэн саяхан болсон сонгуулиар парламентдаа есөн эмэгтэй удирдагчийг сон-голоо. Тэд ийнхүү зөвхөн эмэгтэйчүүдийн бус нийт Монголын ард түмний төлөөлөл болж байна. Энэ бол манай эмэгтэйчүүдийн гаргасан том амжилт бөгөөд тэд илүү нэгдмэл. илүү ажил хэрэгч болж байна. Манай Засгийн газар эмэгтэйчүүдийн төлөөллийг төр, засгийн байгууллагын бүх шатанд дэмжиж ирсэн бөгөөд миний толгойлж буй Засгийн газарт эмэгтэй нэг сайд, гурван дэд сайд ажиллаж байна.
Манай Засгийн газрын анхаарлын төвд байдаг өөр нэг чухал асуудал бол гэр бүл, эмэгтэйчүүдийн оролцооны чадавхийг бэхжүүлэх явдал бөгөөд бид энэ чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалт хийлээ. Тухайлбал, манай Засгийн газар Жендерийн тэгш байдлын тухай хуулийн төсөл санаач-лан батлуулав. Одоо парламентаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхэд, нийгмийн бусад Эмзэг хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлыг Шийдвэрлэхэд чиглэж байгаа юм" хэмээн тэмдэглэлээ.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол улс даргалах санаачилгыг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой гурван жилийн өмнө ярилцаж байхдаа гаргаж байсан бөгөөд эдүгээ энэ үйл явц бодит хэрэг болж, тус нийгэмлэгийн ивээл дор уг чуулга уулзалт болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Чуулганы хүндэт зочдоор Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан, хатагтай Роза Отунбаева, Ардчиллын төлөөх Үндэсний нийгэмлэгийн дарга Ричард А.Генхард, Канад улсын Ерөнхий сайд асан хатаггай Ким Кэмпбелл, Бүгд найрамдах Косово улсын шадар сайд Эдита Тахири, Бангладешийн Элчин асан Насим Фирдаус, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга элчин сайд Мариа Лейснер нар хүрэлцэн иржээ. Тус чуулга уулзалт долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.