2012.06.06

Жагсаал цуглааны тухай хуулийг батална

"Жагсаал цуглаан зохион бай­гуу­лах тухай" хуулийг гурав дахь удаа хэлэлцсэний эцэст ОХУ-ын Төрийн дум баталлаа. Энэ хуу­линд нийтдээ 400 орчим өөрч­лөл­тийг оруулсан бөгөөд парла­мен­тад суудалтай фракцууд зөвшил­цөж чадсаны илрэл хэмээн Тө­рийн думын тэргүүн С.Нарышкин онцлов. Жагсаал цуглааны үеэр хууль дүрэм зөрчсөн тохиолдолд торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг тавдугаар сарын 22-ны өдөр Төрийн дум баталсан юм. Тухайн үед парла­ментын гишүүдийн 236 нь уг хуулийг дэм­жиж, 207 нь татгал­з­жээ. Хэрэв дээр дурдсан хуулийг баталсан тохиол­долд "Нэг сая хүний марш" гэгчийн өмнөхөн буюу зургадугаар сарын 12-н  гэхэд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх болно. 


Аливаа арга хэмжээний үеэр хууль дүрэм зөрчсөн хувь хүмүүс эсвэл зохион байгуулагчид нь 10-аас 20 мянган рублийн торгууль эсвэл 40 цаг албадан ажил хийх юм. Харин тодорхой албан ту­шаалт­нууд 15-30 мянган рублийн торгууль төлөх бол бай­гуул­лага 50-100 мянган рублийн торгууль ногдуулах юм байна. Хэрэв жаг­саал цуглааныг тодор­хой бай­гууллагуудтай тохи­рол­цол­гүй зо­хион байгуулах тохиол­долд зо­хион байгуулагчдыг 20-30 мян­ган рублиэр торгох эсвэл 50 цагийн албадан ажил хийлгэнэ.

Тухайн арга хэмжээ нь "явган зорчигч, тээврийн хэрэгсэлд саад учруулж, цагдаагийн нэмэгдэл хүч татан оролцуулахад хүргэсэн бол" 20-30 мянган рублийн торгууль ногдуулж байхаар хуульд заасан байна. Хэрэв хэн нэгний эрүүл мэндэд хохирол учруулсан то­хиол­­долд 150-300 мянга хүртэлх рублийн тор­гууль төлөх эсвэл 200 цагийн алба­дан ажил гүйцэтгүү­лэхээр болжээ.     
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.