2012.06.04

Н.Энхбаяр өөрөө ирсэн боловч шүүх хурал түр завсарлав

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүх дээр хэдхэн минутын өмнө эхэлсэн боловч одоо түр завсарлаад байна. 


Тэрбээр шүүх хуралд оролцохоор өөрийн биеэр ирсэн аж. Мөн Г.Ганбаатар өмгөөлөгчөөс татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Түүний оронд Б.Оюунбилэгээр өмгөөлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Харин Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэх эсэхтэй холбоотой СЕХ-ны хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хурал түр завсарлажээ.

Өмнө нь Н.Энхбаярын биеийн байдал тааруухан байгаа гэх шалтгаанаар хурлын товыг хойшлуулж байсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар буруутган яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ. Харин энэ удаагийн шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, ерөнхий шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар оролцож байгаа аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.