Аж үйлдвэрийг төрөлжүүлэх талаар лекц уншина
2012.05.07

Аж үйлдвэрийг төрөлжүүлэх талаар лекц уншина

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла манай улсад айлчилж байгаа.

Тэрбээр айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яаман дээр "Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх бодлого" сэдвээр лекц уншихаар болсон байна.

Уг арга хэмжээнд гадаадын улс орноос Улаанбаатарт суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид, манай орны үйлдвэрлэгч, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид, оюутнууд хамрагдах ажээ.

Энэ үеэр дэлхий дахинд аж үйлдвэрийг төрөлжүүлэх чиглэлээр ямар шийдвэр гаргаж байгааг Монголынхтой харьцуулах боломжтой аж. Кандэ К.Юмкеллагийн айлчлал маргааш дуусах юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.