2012.04.16
Боловсруулах үйлдвэрүүдийг кластерын зарчмаар хөгжүүлнэ
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуультай хамтран Монгол Улсын үйлдвэржилтийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх боломж арга замын талаар бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид харилцан мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тус хорооны удирдлагууд, бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, багш нар, холбогдох яам, нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөлөгчид, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын төлөөлөл болсон 30 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлгийг нээж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, доктор Ч.Хашчулуун:
“Өнөөдөр Монгол Улсад үйлдвэржүүлэлтийг шинэ шатанд гаргах, дотоодын түүхий эд, нөөц боломждоо тулгуурласан, дэлхийд өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж кластерын зарчмаар хөгжүүлэх, улс орныхоо эдийн засгийг олон тулгууртай болгож, өрсөлдөх чадвараа сайжруулахад анхаарах хэрэгтэй байна.

“Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр” 2009 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс дэмжлэг үзүүлэх, хүнд аж үйлдвэрийн цогцолборуудыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлох, хэрэгжүүлж эхлэх чиглэлд тодорхой ахиц дэвшлүүд гарч байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцүүлэг дээр дараахь илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн төр засгийн зүгээс гаргах бодлого шийдвэр, арга хэмжээнд тусган ажиллах, төр-хувийн хэвшил-эрдэм шинжилгээний байгууллагууд нягт хамтран ажиллаж байж бид улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргах боломжтой гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдлээ.
Эх сурвалж
Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо
Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.