Аж үйлдвэрийн салбар өсч
2012.04.20

Аж үйлдвэрийн салбар өсч

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний улиралд 460.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.7 тэрбум төг буюу 8.9 хувиар өслөө.

Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, молибдений баяжмал, металл агуулгаараа, нүүрс, цайрын баяжмал, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.4-65.2 хувь, спирт, архи, нарийн боов, шингэн сүү, зүсмэл материал, металл бэлдэц, хивс, талх, шар айраг, амтат ус, ундаа, өлөн гэдэс, бетон дэр, шавардлагын зуурмаг, шахмал түлш, цахилгаан утас, төмөр бетон зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.8 хувиас 8.0 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж
Үндэсний статистикийн хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.