Агаарын бохирдлын төлбөрийг хурааж эхэллээ
2012.03.09

Агаарын бохирдлын төлбөрийг хурааж эхэллээ

Авто тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөрийг хураах нэгдсэн арга хэмжээ маргааш улс орон даяар эхлэх гэж байна.

Хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын нэгний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй.

Мөн Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу авто тээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд нь агаарын бохирдлын төлбөрийг авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулан тогтоосон ангиллаас хамаарч жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын нэгний дотор төлөхөөр хуульчлагдсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.