Монголчууд дотооддоо гантиг боловсруулах боломжтой
2012.02.07

Монголчууд дотооддоо гантиг боловсруулах боломжтой

Сүүлийн үед монголчууд гантиг чулуугаар чимэглэсэн барилга, тавилга зэргийгөргөнөөр ашиглаж байна. Гантиг хавтанг Хятадаас оруулж ирээд нэг ам метрийг нь багаар тооцоход 60 мянган төгрөгөөр борлуулдаг аж. Гэтэл манай оронд гантиг чулуу байдаг тухай геологичид ярьж байна. Гантиг нь дэлхийд өргөн тархсан өнгөлгөөний чулуу юм. 


Төрөл бүрийн хольц их агуулдаг тул олон тооны толбо, судлууд ихтэй байдаг.Ногоон, ягаан, цагаан, саарал зэрэг өнгөтэй гантигийн илэрц Дундговь, Говь-Алгай, Баянхонгор, Завхан, Дорнод, Булган, Хөвсгөл аймагт байдаг. Үүнээс хамгийн том орд нь Хөвсгөлийн Цагаан чулуутын гантигийн орд. Цагаан чулуутын орд нь Мөрөн хотоос баруун хойш 115 км-т оршино. 1985 онд нарийвчилсан хайгуул хийсэн бөгөөд 1200x320 метр талбайтай нь тогтоогдсон байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.