Нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэнэ
2012.02.02

Нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэнэ

Өнгөрсөн жил нүүрснээс олсон орлого зэсийнхээс давсан. Энэ жил ч гэсэн энэ амжилт давтагдах бөгөөд нүүрсний олборлолт, борлуулалтын хэмжээ өнгөрсөн оныхоос даруй 2-2.5 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.


Ашигт малтмалын газрын тооцоогоор 2011 онд Монгол Улс 15 сая гаруй тонн нүүрс экспортлосон. Мөн нүүрс тэр дундаа хүрэн нүүрсний хэд хэдэн томоохон орд бүртгэгдсэн билээ. Харин коксжих нүүрсний хувьд Тавантолгойтой дүйцэх хэмжээний биш ч Нарийнсухайтын үргэлжлэл хэсэгт 100 гаруй сая тонны нөөц илрүүлсэн нь өнгөрсөн жил бүртгэгдсэн ордуудаас томоохонд тооцогдоно.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.