Оношилгооны төвүүд энэ онд ашиглалтад орно
2012.02.01

Оношилгооны төвүүд энэ онд ашиглалтад орно

Эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Глобал сан, Швейцарийн Хөгжлийн агентлаг зэрэг 20 орчим хандивлагч байгууллагаас нийт 280 шахам тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 


Энэ хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг энэ онд барьж, ашиглалтад оруулах юм.

Мөн Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нэгдсэн III эмнэлгийн зүрх болон харвалтын төв, Улсын клиникийн төв эмнэлэг, Ховдын бүсийн оношилгоо эмчилгээний төв зэргийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажил эхлэх аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.