Умард Солонгост аж үйлдвэр эрчимтэй хөгжиж байгаа гэнэ
2012.01.28

Умард Солонгост аж үйлдвэр эрчимтэй хөгжиж байгаа гэнэ

Он гарсаар Умард Солонгосын аж үйлдвэр эрчимтэй хөгжиж буй талаар тус улсын төрийн хэвлэлд онцолжээ. Тодруулбал, нэгдүгээр сар гарсаар 20 хоногийн дотор гэхэд үйлдвэрүүдийн бүтээг­дэ­хүү­ний нийлүүлэлт 1.2 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Нүүрс­ний үйлдвэр гэхэд өнгөрсөн онтой  харьцуулахад, одоогийн байдлаар 12 мянган тонн нүүрс илүү олбор­ло­жээ. Тэгвэл хөнгөн үйлдвэрийн салбарынхан бүтээгдэхүүнээ 1.4 дахин нэмэгдүүлж, тээвэрлэлт нь 12 хувиар өссөн гэнэ. Түүнчлэн хими, машины үйлдвэр, гангийн болон хүнсний үйлдвэрүүдийн ажилчид ч амжилт гаргаж байгаа гэнэ. Түүний зэрэгцээ томоохон төслүүдийн хэрэгжүүлэлт ч сайн байгааг тө­рийн хэвлэлд онцолжээ. Тэр дун­даа Пхеньяны төвийн дүүрэг болох Мансудэд барьж буй орон сууцны барилгын ажил амжилттай өрнөж байгаа аж. Умард солонгосчууд  Солонгосын Хөдөлмөрийн нам болон Цэргийн төв хорооноос гаргасан уриаг урам зоригтойгоор хүлээн авсан аж.  Тус улсын тэр­гүүлэх гурван сонин нэгдүгээр сарын 1-ний дугаарынхаа тэргүүн нүүрэндээ  эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх зорилго, зорилтыг нийтэлжээ.

 

 

 

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.