Монголд химийн аж үйлдвэрийг хөгжүүлнэ
Саяхан химийн салбарынхан чуулж Монголын химич, химийн инженер-технологичдын холбоо байгуулжээ. Аливаа улс орны хөгжилд химийн аж үйлдвэрийн салбар чухал үүрэгтэй. Иймээс тус холбоо нь Монголдоо уг салбарыг хөгжүүлэхийн тулд төр засаг, хувийн хэвшлийнхэн, гадаадын өндөр хөгжилтэй орнуудтай хамтарч ажиллах юм байна. Холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сонгогджээ. Тэрбээр Япон улсын Киото хотын Политехникийн дээд сургуулийг хими технологийн инженер мэргэжлээр төгссөн юм байна. Тэгвэл Монголын химич, химийн инженер-технологичдын холбооны тэргүүнээр нь ШУТИС, Материалын технологийн сургуулийн захирал.П. , Мөнхбаатар /Рh.d/ томилогдов. МУИС-ийн Хими, химийн инженерийн сургуулийн профессор, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Мон химо" компанийн эрдэм шинжилгээний төвийн захирал Д.Дэмбэрэл нямбуу / Рh.d/ / , ЭБЭХЯ-ны дэд сайд Ц.Гарамжав, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Чанар, хяналтын хэлтсийн лабораториудын чанарын менежер Н.Хандсүрэн, "Монос" группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар / Рh.d проф/ нарын 15 эрдэмтэн Монголын химич, химийн инженер-технологичдын холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон байна.