А.Тлейхан гишүүн докторын зэрэг хамгааллаа
2012.05.05

А.Тлейхан гишүүн докторын зэрэг хамгааллаа

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан “Монгол Улсын эрчим хүчний салбарын менежментийн шинэчлэлийн зарим асуудал сэдвээр ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Цахилгаан систем, эрчим хүчний удирдлагын баг /тэнхим/-д эрчим хүчний салбарын бизнесийн удирдлагын доктор /Ph.D/-ын зэргийг амжилттай хамгааллаа.

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейханы эрдэм шинжилгээний ажлын зорилго нь эрчим хүчний зах зээлийн онцлог болон гадаад орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр Монгол Улсын цахилгаан эрчим хүчний салбарын өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, цаашид зах зээлийн харилцаанд нийцүүлэн уг салбарын менежментийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх боломж, арга замыг тодорхойлоход чиглэгджээ.

Эрхэм гишүүн тус эрдэм шинжилгээний ажлаараа доорх саналуудыг дэвшүүлжээ:


- Эрчим хүчний салбарын зах зээлийн үйл ажиллагааг төрийн зүгээс зохицуулах гол субьект нь Эрчим хүчний зохицуулах газар байх тул Эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулах замаар түүний Засгийн газраас хараат бус бие даасан байдлыг хангах;

- Эрчим хүчний зохицуулах газрын төсөв, зардлыг Засгийн газар бус өөрөө баталдаг болох;

- Хэрэглэгчдэд ирэх ачааллыг хөнгөлөх зорилгоор Эрчим хүчний салбарын зарим үйлдвэрүүдэд татаас олгох асуудлыг Эрчим хүчний зохицуулах газраас Засгийн газарт шууд тавьж шийдвэрлүүлдэг байх;

- Цахилгаан дулаан дамжуулах сүлжээг төрийн өмчид байлган, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх компаниудыг үе шаттай хувьчлах;

- Шивээ-Овоо, Тавантолгой зэрэг ордуудыг түшиглэн хүрэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг барьж байгуулан цахилгаан эрчим хүч экспортлох;

- Шинээр ус хуримтлуурт ба усан цахилгаан станц, галт шилний зарчмаар ажилладаг нарны цахилгаан станц, салхин цахилгаан станц барьж байгуулах зэрэг асуудлуудыг хөнджээ гэж УИХ-ын ОНХХ-аас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.