
2025.05.26
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Улаанбаатар марафоны 5 км зайд оролцож, амжилттай замаа дуусгалаа
"Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн.
Энэ жилийн хувьд марафоны 10 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Улаанбаатар марафоны 10 жилийн ойгоор нийслэлийн иргэд, хөдөө орон нутгийн оролцогчид, Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчдоос эхлээд олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид хүртэл 30 мянга орчим гүйгч оролцсон юм. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн П.Сайнзориг Улаанбаатар марафоны 5 км зайд оролцож, амжилттай замаа дуусгалаа.

Сэтгүүлч