
2025.05.19
Электрон тамхины хэрэглээ 4 жилийн дотор 3,5 хувиас 24,8 болж огцом өсчээ
УИХ-ын гишүүн О.Саранчулуун О. Номинчимэг гишүүний ахалж буй “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд гар бие оролцож байгаа. Хуулийн төслөө боловсронгуй болгох олон нийтийн саналыг тусгах ажлууд хийгдсээр байна.
Тэрбээр "Бид эрүүл мэндээ хамгаалж, тамхинаас ангид орчин бүрдүүлэхийн төлөө хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой! Бид үр хүүхдээ тамхины хор хөнөөлөөс ангид байлгахын тулд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой!
Учир нь Монгол Улсын хувьд уламжлалт болон шинэ төрлийн тамхины хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж 2019 онд 13-15 насны сурагчдын 14 хувь нь утаат тамхи, 3,5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 19,9 хувь, 24,8 хувь болж огцом өссөн дүнтэй байгаа юм.
Тиймээс бүх төрлийн тамхины хор хөнөөлөөс өсвөр, залуу үеийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Хуулийн төслийг D-parliament цахим хуудасны ТӨСӨЛ хэсгээс үзэх боломжтой.