Ийнхүү дараах асуудлаар ярилцав.

Засгийн газар шөнийн гурван цагт хурал зарлаад Улаанбаатар хотыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн, намайг Нийслэлийн онцгой комиссын орлогч, нийслэлийн шуурхай штабын даргаар томилсон. Ингээд л “Ковид-19”-тэй тэмцэх ажил эхэлсэн

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ өглөөний эдийн засгийг сэргээх зорилготойгоор анх Цамбагаравт “Өглөөний гудамж” байгуулж байлаа. Тэр санаагаа хуулбарлаад хотын төвд “Өглөөний гудамж” нээсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогчоор ажиллаж байх үедээ 4000 гаруй айлыг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байв. Мөн Монгол Улсад анх удаа орон нутгийн “Улаанбаатар бонд”-ыг гаргах бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажилласан.