
2024.12.10
Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг шинэчилнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Уг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Эн Ти Би” ХХК, “ГрэйпСити Монгол” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд нийслэлийн 6 дүүрэгт байрших төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулахаар ажиллаж байна.