Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн сайдтай уулзав
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн сайд Р.В.Старовойтын урилгаар Москва хотноо айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг ОХУ-ын тээврийн сайд Тээврийн яамандаа хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар сайд нар хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, тэр тусмаа төмөр замын томоохон шинэ төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.Мөн Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хөгжил шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд байгуулахаар төлөвлөж буй шинэ төмөр замын төслийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Талууд эдгээр төслүүдийг Монгол-Орос-Хятад гурван талаар ойрын үед хэлэлцэх шаардлагатайг цохон тэмдэглэлээ. Мөн Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээх талаар ярилцаж тохиролцов.
Холбоотой мэдээ
2025.02.18
2025.02.17
2025.02.14