Дорнодын сайчууд төрдөө үнэлүүллээ
2025.04.14

Дорнодын сайчууд төрдөө үнэлүүллээ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Зүүн бүсийн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Ц.Идэрбат нарын гишүүдийн хамт"Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий-Чингис хот, Дорнод-Чойбалсан хот, Сүхбаатар-Баруун-Урт хотуудад ажиллаа.

4-р сарын 13-ны өдөр Дорнод аймгаас улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргаж, Төрийн дээд одон медалиар шагнагдсан хөдөлмөрчдөд шагналыг нь гардууллаа.