![ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ИРҮҮЛСЭН САНАЛЫГ НЭГ БҮРЧЛЭН ХЭЛЭЛЦЭВ](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/11/0b786fd6602376d5ad31bb282ac54e311.jpg)
2025.02.08
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ИРҮҮЛСЭН САНАЛЫГ НЭГ БҮРЧЛЭН ХЭЛЭЛЦЭВ
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах дэд ажлын хэсэг хуралдлаа. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар иргэд, даатгуулагч хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдаж нэмэлт тэтгэвэр авах боломж бүрдэх юм.
Уулзалт, хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж ХК, Ардын тэтгэврийн данс ХХК, Нэйшнл лайф даатгал ХХК, Голомт банкны үүсгэн байгуулсан Тэтгэврийн ууган сан ТББ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын даатгалын холбоо, мөн холбогдох судлаач нарын төлөөлөл оролцож, саналуудаа нэгтгэн хэлэлцлээ.