Сонгинохайрхан дүүрэг олон улсын стандартад нийцсэн спорт заалтай боллоо
Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамирын спорт хорооны их засвар, фитнес тоног төхөөрөмжийг суурилуулах ажил бүрэн дуусаж, өнөөдөр /2025.02.01/ хоёр төрлийн спортын арга хэмжээгээр нээлтээ хийлээ.
Биеийн тамир спорт хороо 30 жилийн ойн босгон дээрээ дотор, гадна тал, техник тоног төхөөрөмжийн бүрэн засвар хийжээ.
Тус ажлын төсвийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай дүүргийн Засаг дарга байхдаа тус шийдвэрлэсэн нь ийнхүү биеллээ оллоо.
Тэрбээр нээлтийн үеэр “Тус спорт цогцолборт жүдо, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол, бокс гэх мэт секцүүд хичээллэдэг бөгөөд монголын ирээдүй болсон тамирчдыг бэлтгэж, сурган хүмүүжүүлж байна. Мөн дүүргийн иргэд олон улсын стандартын дагуу тэмцээн уралдаанд оролцох боломж бүрдсэнд баяртай байна.
Энэхүү шинэчлэлээр орчин үеийн 23 фитнесийн тоног төхөөрөмж, агч модон сагсан бөмбөгийн стандарт шал, заалны 4 талт онооны самбар, автомат сагсан бөмбөгийн шийд, заалны сандал, үзелийн шилэн хаалт, лед дэлгэц, гэрэл, тайз, байгууллагын бүтэн гадна фасад, дотор засал гэх мэт засвар үйлчилгээ хийгдсэнээрээ онцлог юм.
Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа дүүргийнхээ нийт байгууллагын 400 гаруй тамирчдадаа амжилт хүсье.
Биеийн тамир спорт хорооны хамт олонд цаашдынх нь ажилд амжилт хүсэж, тив, дэлхийн олон тамирчдыг бэлтгэн,төрүүлэн гаргаарай хэмээн хүсэн ерөөе” хэмээв.