САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
2025.03.26

САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Хөнгөн аж үйлдвэрийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан салбарынхандаа хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ахмадууд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэл эрхлэгчид, инженер, техникийн ажилтан, албан хаагчдадаа, 

Хөнгөн аж үйлдвэр нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг бөгөөд ажлын байр нэмэгдүүлэх, экспортыг өсгөх чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Засгийн газраас хөнгөн аж үйлдвэрийн салбарыг санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж, боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд бодлого хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн нь салбарын хөгжилд шинэ боломжуудыг нээж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн томоохон алхам болж байгааг цохон тэмдэглэе.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан салбарынхаа ололт амжилтыг дээшлүүлж, хөгжлийн шинэ үеийг хамтдаа бүтээх та бүхэндээ өндөр амжилт хүсье. 

                                                   2025.03.26