2025.03.26
О.Батнайрамдал:БЗС-аас гадаадад суралцахаар зээл авсан суралцагчдын нэрс яагаад одоог болтол Монголбанкны жагсаалтад орохгүй байна вэ?
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2025.03.26/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Олон нийтээс хүлээлттэй байгаа хоёр сан байгаа. БЗС-аас гадаадад суралцахаар зээл авсан хүмүүс өнөөдрийг хүртэл яагаад Монгол банкны жагсаалтад орохгүй байна вэ. Монголбанк мэдээллээ өгчих л гэж байгаа.Дотоодын Их, дээд сургуульд зээл авсан хүүхдүүд бүртгэдэг санд гадаадад суралцахаар зээл авсан хүүхдүүдийн нэрсийг нэмэх тохиргоо байхгүй гэсэн хариулт хэлдэг. Үүн дээр хариулт өгнө үү. Дотооддоо суралцахаар зээл авсан хүүхдүүдийг дарамталж, Монголбанканд бүртгүүлдэг, харин гадаадад суралцсан хүүхдүүдэд энэ үйлчилдэггүй байж болохгүй. Сүүлийн хоёр жилээс өмнө энэ талаар хэн ч ярьж, хөөцөлдөдгүй байсан.
Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn