Ц.Идэрбат: Иргэдийн хөндсөн асуудлуудыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад тодруулна
2025.03.20

Ц.Идэрбат: Иргэдийн хөндсөн асуудлуудыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад тодруулна

Өнөөдөр  болж буй УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтцийн асуудлыг хөндөн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат чуулганы завсарлагааны үеэр иргэд, олон нийттэй уулзахад НД болон ЭМД-ын шимтгэл, шүдний эмчилгээний санхүүжилт гээд олон асуудлыг хөндөж байсныг тодруулна гэдгээ илэрхийллээ.