Түрэг улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
2025.03.19

Түрэг улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

 Түрэг улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кубанычбек Өмүралиев Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар энэ сарын 18-22-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. 

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ноён Кубанычбек Өмүралиев тэргүүтэй төлөөлөгчдийг  энэ сарын 18-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол ба Түрэгийн түүх, соёлын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулахад олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. 

Үүнээс гадна уулзалтын хоёр тал худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоотойг тэмдэглэж, цаашид эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов