
2025.03.14
ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ ГҮЙЦЭТГЭЭД, ЭХ ОРОНДОО БАЯРТАЙ УУЛЗАЦГААЯ!
Батлах хамгаалахын сайд С.Бямбацогт БНӨСУ дахь цэнхэр дуулгатнуудаа эргэж, амьдарч байгаа газар орон, үүрэг гүйцэтгэж байгаа орчин нөхцөлтэй танилцаад ирлээ.
2024 оны 10 дугаар сард явсан манай Зэвсэгт хүчний 14-р ээлжийн мотобуудлагын цэргийн баг ажиллагааны газар оронд үүргээ гүйцэтгээд яг 4 сар гаруй хугацаа өнгөрч байна. БНӨСУ-ын Юнити мужийн Беньтю хот дахь “Monbatt” монгол цэргийн баг Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөж, Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна.