Ж.Чинбүрэн: 6 хүний амийг авч одсон осолд маш их харамсаж байна
2025.03.12

Ж.Чинбүрэн: 6 хүний амийг авч одсон осолд маш их харамсаж байна

УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбүрэн Төв аймгийн Өндөрширээт суманд болсон ослоор үүрэгт ажлаа хийж яваад амь эрсэдсэн эмч, албан хаагчдын гэр бүл, төрөл төрөгсдөд цахим хуудсаараа дамжуулан гүн эмгэнэл илэрхийллээ.

Тэрбээр "Гүн эмгэнэл илэрхийлье! Цаг хугацаатай уралдаж, бусдын амь насыг авран хамгаалах зорилготой явсан салбарын хүмүүс маань бусдын хамт буюу нийт зургаан хүн нэг дор амь насаа алдсанд гэр бүлийнхэн, хамтран ажиллагсад, найз нөхөд, хамаатан саданд нь гүн эмгэнэл илэрхийлье!

Ослын улмаас хүнд гэмтсэн 7, 14 настай 2 хүүхэд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа хэдий ч амь насыг нь аврахаар эмч нар маань ажиллаж байна. Цаг агаар дулаарч буй ч тогтворгүй, хаврын хавсаргатай, цасан шуургатай байгаа энэ үед орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг хүсье! Маш харамсалтай осол болж олон хүн амь насаа алдсанд үнэхээр их харамсаж байна, дахин гүн эмгэнэл илэрхийлье, Ум ма ни бад мэ хум." гэжээ