Ж.Чинбүрэн БНСУ-д болсон "Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах нь" форумд оролцлоо
УИХ гишүүн Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний Ассамблейд болсон "Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах нь" сэдэвт форумд оролцлоо.
Тэрбээр "Өнөөдөр та бүхний өгсөн тоон мэдээллээс харахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүүхдүүдээ зам тээврийн ослоор алдсан үзүүлэлт хэдэн мянгаас хэдхэн арав болтол цөөлсөн, хүүхдүүдийн амь насыг аварч чадсанд эмч гишүүн миний хувьд их баяртай байна. Та бүхний хийж чадсан зүйлийг, сайн туршлагыг монголдоо хэрэгжүүлэх, хууль батлах, хүүхдүүдээ, иргэдээ зам тээврийн ослоор алдахгүй байх орчныг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа амалж байна" хэмээн форумын индэрт хэлсэн юм.
Тоон мэдээллээс үзэхэд БНСУ-д зам тээврийн ослоор амь насаа алдсан хүүхдийн тоо 2005 онд 2000 орчим байсан бол 2024 онд 14 болж маш сайн буурсан үзүүлэлттэй байна. Харин бид жил бүр 50 хүүхдийг зам тээврийн ослын улмаас алдаж байна.
Холбоотой мэдээ
2025.02.21
2025.02.12
2025.02.11