МЭНДЧИЛГЭЭ
2025.02.28

МЭНДЧИЛГЭЭ

Монгол түмэндээ XVII жарны “Элдэв эрдэнэт”хэмээх Хөхөгчин модон могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, амар амгаланг тань эрэн мэндчилье. Монгол уламжлалаа дээдэлж, ахмад буурлуудаа хүндэтгэн халуун бүлээрээ сайхан битүүлж, сайхан шинэлээрэй.

УГТАН ЗОЛГОЖ БУЙ МОГОЙ ЖИЛДЭЭ:

  • Айл өрх бүрийн амьдрал тогтвортой өсөн, амар тайван аз жаргалаар дүүрэн байж;
  • Аж ахуй эрхлэгчдийн ажил үйлс өрнөн дэвшиж, алсын хараатай, ухаалаг шийдвэрүүд үр шимээ өгч;
  • Түмэн олноороо эв эеэ хичээн, ур ухаан, эрч хүч, саруул уужим сэтгэлээр бялхаж байх болтугай.