2025.01.01
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДТАЙГАА ШИНЭ ОНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
18 насандаа аав ээжийн гэрээс гарч Ардын армид алба хааж, сурч байсан сургууль болох ҮБХИС, ХАРУУЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ РОТдоо зочиллоо.
Хүний амьдрал дэндүү баялаг, сайхан юм. Алба хаасан анги, сурч байсан танхимдаа хоёр хүүтэйгээ ирж, эх орноо батлан хамгаалж, аав ээжийнхээ гэрээс хол шинэ он гаргаж байгаа эр цэргүүдтэйгээ Батлан хамгаалахын сайдын хувиар шинэ жилийн баярыг хамт тэмдэглэх завшаан тохиосонд туйлын сэтгэл дүүрэн байна.
Нийт цэргүүдийнхээ өмнөөс тэдний ээж аав болон гэр бүлийнхэнд нь мөн та нартаа ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ