Сонгинохайрхан дүүрэг
Нийт 1143 мэдээ байна.
-
15/12/16
СХД-ийн ИТХ-ын 6 дахь удаагаа хуралдаж байна
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан өнөөдөр 6 дахь удаагаа хуралдаж байна. Тус хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 2017 оны төсвийн төсөл хэлэлцэх тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт хэлэлцэх тухай гэсэн асуудлыг хэлэлцэх юм. Өнөөдрийн уг хуралдаанд Тэргүүлэгчдээс гадна, хэлэлцэх асуудалтай холбогдуулан Засаг дарга Ж.Сандагсүрэн, Хурлын Ажлын албаны дарга... -
12/12/16
-
02/12/16
“Хурал ба төлөөлөгчийн манлайлал, ур чадвар” сэдэв...
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтран “Хурал ба Төлөөлөгчийн манлайлал, ур чадвар” сургалтыг зохион байгууллаа. Уг сургалт нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн манлайлал, ур чадварыг дээшлүүлэн эрх зүйн хүрээнд хийж, хэрэгжүүлэх зарим асуудлаар танин мэдэхүйн мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх зорилготой бөгөөд Төлөөлөгчдийн 75.6 хувь буюу 31 нь х... -
24/11/16
Б.Мөнхцэцэг: Иргэний нийгмийн байгууллагуудын орол...
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа. -Юун түрүүнд ИТХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэе. ИТХ-ын Төлөөлөгч орон нутгаа хамгийн сайн мэддэг байх ёстой. Тэгэхээр хурлын дарга дүүргээ гарын арван хуруу шигээ мэддэг байх ёстой болов уу. Таны хувьд дүүрэгтээ бас чамгүй удаан ажиллаж байгаа юм билээ. -Баярлалаа. Тэгэлгүй яахав ИТХ-ын Төлөөлөгч гэдэг бол иргэдийг төр з... -
07/11/16
Ж.Сандагсүрэнг засаг даргаар батламжиллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг батламжиллаа. Тэрбээр өнгөрөгч наймдугаар сараас эхлэн дүүргийн Засаг даргаар ажилласан бөгөөд энэ хугацаандаа дүүргийн хөгжлийн форум зэрэг олон шинэлэг ажлыг зохион байгуулсан. Засаг даргаар Ж.Сандагсүрэнг батламжилсан захирамжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отг... -
03/10/16
Сонгинохайрхан дүүрэгт Эко цахилгаан станц барина
Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд тавилаа. БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мегабайтын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлтгэжээ. Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллана. Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэсэн үг. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад ойрол... -
04/07/16
Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар Ж.Сандагсүрэ...
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 2016 оны 7-р сарын 04-ний өдрийн тогтоолоор дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томилох шийдвэр гаргаж Нийслэлийн Засаг даргад уламжилсан бөгөөд түүнийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд батламжлан 2016 оны 8-р сарын 04-ний Б/144 дугаар захирамжаараа тус дүүргийн даргаар томилжээ. Ийнхүү дүүргийн Засаг дарга шинээр томилогдсонтой холбогдуулан тамга тэмдэг, ажил хүлээлцэх арга хэмжээ энэ са... -
16/05/16
Хэнд ч хал, балгүй явна гэдэг хамгийн том буян
Бидний энэ удаагийн зочин улс төрийн шинэхэн боловсон хүчин байлаа. Эдийн засгийн хямрал, улс төр, иргэд хоорондын үл ойлголцлын гогцоон дээр сууж учрыг нь олж хужрыг нь тунгаах үүргийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гишүүд үүрдэг. Нарийн яривал төрийн түшээдээс илүү иргэдэд ойр байдаг алба юм. Хэнтий аймгийн Бэрхийн уурхайчдын тосгонд хүүхэд насаа үдэж хуульч мэргэжлээр суралцан долоон жилийн турш багшилсан түүний ... -
27/04/16
ИТХ-ын үндсэн чиг үүргийг зарим хүмүүс төдийлөн са...
“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар оролцлоо. Иргэдийн хурлын өглөөний ажил хэрхэн эхэлдэг вэ? Бүх шатны иргэдийн төлөөлөгчийн хурал Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг дарга хамтарч тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх удирдлага бий болдог. Дүүргийн ИТХ-ын үндсэн чиг үүргийг зарим хүмүүс төди... -
05/04/16
Хорооны шинэ цогцолбор байр ашиглалтад орлоо
Нийслэлийн дүүргүүдийн хувьд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж нь хороод билээ. Сонгинохайрхан дүүргийн хувьд 32 хороотой. Дүүргээс хэрэгжүүлж буй нэгэн томоохон ажил нь хороодоо цогцолбор байртай болгох ажил бөгөөд энэхүү зорилтын хүрээнд дүүргийн 29 хороо өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор байртай болоод байгаа юм. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 04-ний өдөр тус дүүргийн 11 дүгээр хорооны цогцолбор байрны нэ... -
04/04/16
СХД-ийн сайн туршлагыг нэвтрүүлье
Ухаалаг утас бол өнөөгийн нийгмийн харилцааны гол хэрэглүүр болчихоод байгаа билээ. Гар утсыг бид өдөр тутамдаа хэрэглэдэг, хувцас шиг биедээ хамгийн ойр байлгадаг. Үнэхээр л утасгүй интернэтгүй үед яаж болоод байсан юм болоо гэж гайхмаар. Гэтэл бид энэхүү хэрэглээндээ хэт өндөр “үнэ” төлдөг гэдгээ тэр бүр мэдэхгүй байна. Ялангуяа гар утасны хөнөөл хүүхдэд 10 дахин нэмэгдэж очдог гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ судлаа... -
01/04/16
Сонгинохайрханыхан сайн жишиг тогтоох нь
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж /tab/ хэрэглэхийг хориглох тухай Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ. Энэхүү асуудлыг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар санаачилсан аж. Тогтоолд хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас, ай падыг авчрахгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болохоор зохицуулсан байна. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд до... -
31/03/16
ЕБС-иудад смарт утас хэрэглэхийг хориглолоо
СХД-ийн ЕБС-иудад смарт утсыг ашиглуулахгүй байх захирамж гарчээ. Учир нь өсвөр үеийнхний дунд смарт утасны хэрэглээ нэмэгдсэнээс болж, хүүхдийн сурлага муудах, хулгай дээрмийн гэмт хэрэгт өртөх, хараа муудаж, сэтгэцийн өөрчлөлтөд өртөх магадлал нэмэгдэж байна. СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Гар утасны хэрэглээ нь хүүхдийн сурлагын амжилтад сөргөөр нөлөөлөхөөс гадна олон сөрөг үр дагавруудыг авчирдаг. Сүүлийн ү... -
31/03/16
Ухаалаг гар утасны хэрэглээг хориглолоо
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж /Tab/ ийг хэрэглэхийг хориглох тухай тогтоол гарчээ. Өөрөөр хэлбэл, сурагчид сургуулийнхаа орчицд ухаалаг гар утас, ай падыг огт авчрахгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болох зохицуулалтыг хийсэн байна. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо жур... -
15/03/16
Ний нуугүй хэлэхэд манай дүүргийг ТҮЦ, найман нэри...
Сонгинохайрхан дуургийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар өчигдөр тойрогтоо ажиллаж буй Д.Сумъяабазар гишүүнтэй хамт дүүргийнхээ зарим хороонд очиж, иргэдтэйгээ уулзсан юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа. -Сонгинохайрхан дүүрэг төвийн зургаан дүүргээс ганцаараа нийслэлийн төсвөөс хараат гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ? - Манай дүүрэг төвийн зургаан дүүргээс ганцаараа нийслэлээс санхүүжилт авч, цахилгаан эрчим хүч, халуун ... -
14/03/16
Цахилгааны хэмнэлттэй бүтээгдэхүүн нэвтрүүлснээр у...
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга тэргүүтэй албаныхан XIX, XXX хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтад тус дүүргийн иргэдийн төлөөлөгч ирж холбогдох албаныхнаас асуулт асууж, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлын талаар ярьж байлаа. Тэдний дийлэнх нь тэтгэврийн насны иргэд байсан болохоор зарим үг хэлэхээс илүүтэй цаасан дээр урьдаас бэлдсэн асуултаа албаны хүмүүст зохион байгуул... -
11/03/16
Сургууль, цэцэрлэгийн хангамжийг сайжруулж өгөхийг...
Намрын чуулганы завсарлагаагаар гишүүд тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг танилцуулж буй. Мөн баталсан хууль нь амьдралд хэр нийцтэй байгааг судалж, иргэдийн санал бодлыг сонсдог билээ. Үүний дагуу УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт ажилласан байна. Тэрбээр тус дүүргийн 12 дугаар хорооны иргэдтэй уулзахдаа “Намрын чуулганаар Хамтын тэтгэврийн болон Сонгуулийн тухай ... -
07/03/16
СХД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны...
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж ИТХ-ын Ажлын албаны даргаар Очирбатын Бат-Ирээдүйг томиллоо. Тэрбээр 1988 онд Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1998 онд Төрийн Захиргааны Удирдлагын Институтыг Төрийн удирдлагын арга зүйч менежерээр тус тус дүүргэсэн бөгөөд Төрийн тусгай албаны ахлах дэслэгч, төрийн захиргааны дэс түшмэлийн тэргүүн зэрэгтэй. Ажлын гараагаа Баянхонгор аймгийн... -
07/03/16
“Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх са...
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ногоон хэрэм, Ногоон хөгжил” дэд хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсантай холбоотойгоор өчигдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засгийн газрын “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвийн захирал Б.Энхмаа нар хамтран... -
07/03/16
“Ногоон хэрэм-Ногоон хөгжил” дэд хөтөлбөр баталлаа
Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ногоон хэрэм-Ногоон хөгжил” дэд хөтөлбөр, түүний хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Энэ нь Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 44 дүгээр тогтоол, УИХ-ын 2013 оны 6 дугаар сарын 13-ны 43 дугаар тогтоолын дагуу гурван үе шаттайгаар 2035 он хүртэл хэрэгжих үндэсний хэмжээний хөтөлбөр юм. Хөтөлбөр ...
Нийт 58 хуудас/1143 мэдээ