СХД-ийн ИТХ-ын 6 дахь удаагаа хуралдаж байна
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан өнөөдөр 6 дахь удаагаа хуралдаж байна.
Тус хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 2017 оны төсвийн төсөл хэлэлцэх тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт хэлэлцэх тухай гэсэн асуудлыг хэлэлцэх юм.
Өнөөдрийн уг хуралдаанд Тэргүүлэгчдээс гадна, хэлэлцэх асуудалтай холбогдуулан Засаг дарга Ж.Сандагсүрэн, Хурлын Ажлын албаны дарга О.Бат-Ирээдүй, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Ажлын албаны Зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Ажлын албаны Захиргааны хэлтсийн дарга Ц.Баттөр, Тамгын газрын төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга А.Батсайхан болон Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцэцэг нарын хүмүүс оролцож байна.