Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд
2020-03-02
15:31
> Эрүүл мэнд
> Халдварт өвчин
Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив тусламжийг Улсын онцгой комисст ирүүлсээр байна.
Тухайлбал, “Херо энтертайнмент” болон “Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн хамт олны зүгээс Бүгд Найрамдах Франц Улсын “Delta Plus” брэндийн иж бүрэн хамгаалалтын 200 ширхэг хувцас, хамгаалалтын 40 ширхэг шилийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Т.Энхтүвшинд гардуулан өглөө.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, түүний үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуулийн захирал доктор профессо ...
Дэлхий дахинд шинэ Коронавирус COVID-19 өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж, Монгол Улсад Засгийн газар, Онцгой байдлын комиссоос
2020-03-02
15:27
> Эрүүл мэнд
> Халдварт өвчин
Дэлхий дахинд шинэ Коронавирус COVID-19 өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж, Монгол Улсад Засгийн газар, Онцгой байдлын комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжиж ажиллаж байгаа.
Хүн ардынхаа эрүүл мэндийг аюулт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой хүн хүч, тоног төхөөрөмж, хэрэгслийн хэрэгцээ, зардлыг хангах үйлсэд бүх нийтээр нэгдэх энэхүү онцгой цаг үед Богд банкны хамт олон Улсын Онцгой Комисст хорин сая төгрөгийн хандив өргөж байна.
Сайн санааны хандивыг “Итгэл түгээнэ” уриатай Богд банкны хамт олныг төлөөлөн банкны гүйцэтгэх захира ...
"Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараах болсонтой холбоотойгоор Даваа гариг бүр иргэдэд мэдээлэл өгч байгаа. Энэ хүрээнд өнөөдөр /2020.03.02/ ээлж
2020-03-02
15:15
> Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
> Эрдэнэс Тавантолгой
"Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараах болсонтой холбоотойгоор Даваа гариг бүр иргэдэд мэдээлэл өгч байгаа. Энэ хүрээнд өнөөдөр /2020.03.02/ ээлжит мэдээллээ хийлээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Иргэд мэдээлэл маш муу байна. Мэдээлэлтэй хэсэг нь маш сайн мэдээлэлтэй байна. Мэдээлэлгүй хэсэг нь 1072 гэж юу болохоо ч мэдэхгүй хүмүүс маш их хандаж байна. Өнөөдрийн байдлаар 1072 мэдээллийн төв болон онлайнаар бүртгэж буй системээр 80 мянган иргэн шинээр бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна. Шалгагдсан гэдэг нь бүртгэгдсэн гэсэн үг. 1072 хувьцааны дансаа цахимаар бүртгүүлцгээе аянг эхлүүлж байна гэв.
Мөн тэрбээр компанийн үйл ажилл ...
Эх сурвалж: Gogo.mn, News.mn, shuud.mn, Olloo.mn, medee.mn, Zindaa.mn, Ikon.mn, Dorgio.mn, Zaluu.com, Montsame.mn, Gereg.mn, Zarig.mn, fact.mn, Bolod.mn, Updown.mn, Eguur.mn, isee.mn, Tovch.mn, Npost.mn, Garag.mn, NTV, МҮОНТВ, Eagle ТВ, SBN ТВ, TV5, TV9, UBS ТВ,
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд ц
2020-03-02
13:54
> Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол Улсын Их Хурлын со ...
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс
2020-03-02
13:49
> Улстөр
> Улстөрчийн Хөрөг
Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.
Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн, ...
“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу 2020.03.08-нд "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгуулахаа мэдэгдлээ
2020-03-02
12:36
> Эрүүл мэнд
> Халдварт өвчин
“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу 2020.03.08-нд "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгуулахаа мэдэгдлээ. Уг онлайн тоглолтынхоо үеэр банканд хандивын данс нээж, ард түмнээ уриалан, хандив цуглуулж, Улсын онцгой комисст өгөх юм байна.
Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Ард түмний хандивыг юунд зарцуулснаа эргэн тайлагнах болно” хэмээгээд тэрбээр СOVID-19 тархалт дэлхийг түгшээсэн асуудал болчхоод байна. Би өглөө босоод Хятад, Солонгост вирусийн тархалт хэдээр нэмэгдэв, дэлхийд хэд хүрэв гээд хамгийн түрүүнд тоог харж байна. Тархалт огт буурахгүй байна. Солонгост гэхэд өчигдөр 2500 гаруй байсан бол өнөө ...
Шинэ төрлийн коронавирусний халдвар өмнөд хөршид гарснаас хойш цар тархалт нь буурахгүй байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд олон ул
2020-03-02
10:26
> Эрүүл мэнд,Батлан хамгаалах, Аюулгүй байдал
> Онцгой нөхцөл байдал
Шинэ төрлийн коронавирусний халдвар өмнөд хөршид гарснаас хойш цар тархалт нь буурахгүй байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд олон улсын хурал цуглаанаас эхлээд олныг хамарсан үйл ажиллагаануудыг цуцлаад байгаа юм. Монгол Улсын тухайд вирусний халдвар бүртгэгдээгүй ч өвчлөл өндөр тархах магадлалыг тооцож, Монгол Улс бэлтгэлээ сайтар базаахыг ДЭМБ зөвлөсөн.
БНХАУ-д дэгдсэн уг өвчин цар тахлын хэмжээнд хүртлээ дэгдэх болсон шалтгаан нь цагаан сартай холбоотой гэдгийг батлаад байгаа. Тиймээс Монгол Улсын иргэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл санаачилга гарган цагаан сарыг албан ёсоор цуцлах санал гаргасныг Засгийн газар, Улсын онцгой комисс дэмжсэн. Үүнээс өмнө Улсын о ...
Эх сурвалж: Монголын үнэн
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин коронавирусийн тархалтыг зогсоох талаар Засгийн газраас авч байгаа арга хэмжээ,
2020-03-02
09:47
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд,Эрүүл мэнд
> Халдварт өвчин,Баяр, Наадам
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин коронавирусийн тархалтыг зогсоох талаар Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, ард нийтийн хандив тусламжийн талаар зарим зүйлсийг тодруулав. Тэрээр Засгийн газрын зүгээс БНХАУ-д хандив болгосон хонинууд болон Улсын онцгой комисст иргэдээс өгсөн хандивын талаарх асуултад хариулахдаа:
Ерөнхийлөгч ирээд тусгаарлагдсан тул тодорхой зүйл яриагүй байгаа. Мөн ард иргэд хандивлаж байна. Энэ талаар удалгүй тодруулж ярих байх. Улсын онцгой комисст өгч байгаа хандивыг бүгдийг нь нэг дансанд авч байна. Ингэж цугласан хандивыг хүнд нөхцөлд, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажиллах боломжийг хангах хувцас хэрэглэ ...
COVID 19 буюу Шинэ төрлийн коронавирус дэлхий даяар тархаж, өнөөдрийн байдлаар 58 улсад бүртгэгдэж, 87000 гаруй хүн энэ өвчнөөр өвдөж, 2977 хүн амь на
2020-03-02
09:30
> Батлан хамгаалах, Аюулгүй байдал
> Онцгой нөхцөл байдал
COVID 19 буюу Шинэ төрлийн коронавирус дэлхий даяар тархаж, өнөөдрийн байдлаар 58 улсад бүртгэгдэж, 87000 гаруй хүн энэ өвчнөөр өвдөж, 2977 хүн амь насаа алдаад байна.
Манай улсад энэ төрлийн өвчилөл тархах магадлал асар өндөр байгаа хэдий ч УИХ, ЗГ, Онцгой комиссоос хөл хорио тогтоох, улсын хилийг хаах гэх мэт боломжит бүх төрлийн арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсээр байна. Дээрхи төрлийн арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай байгааг 1-р сарын 31-ний УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тууштай шаардаж, Хятадын ард түмэнд болон халдварын голомт Ухань хотын иргэдэд “Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ” туслахыг санаачилж, уриалж байсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан ...
Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн
2020-03-02
09:23
> Эдийн засаг, Худалдаа
Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна.
Өнөөдөр “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, 03 дугаар сарын 08-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо хийж, “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна цахим хэлбэрээр үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаагаа Шадар сайдад дуулгалаа.
Мөн өдөр “Ачит Ихт” ХХК 100 сая төгрөг, “Богд банк” 20 сая төгрөг, “Перто Чайна Дачин тамсаг” к ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод маргаашнаас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж иргэдэ
2020-03-02
09:06
> Зам, Тээвэр,Эрүүл мэнд
> Халдварт өвчин,Авто зам
Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод маргаашнаас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж иргэдээс цахимаар асуумж авна.
“COVID-19” халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай (ОУШХБ) хамтран хотоос гарч, орж буй хөдөлгөөнд асуумжийн аргаар судалгаа хийжээ.
Өнгөрсөн сарын 27-29-нд хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнд DTM асуумжийн аргаар судалгааг хийж, нийт 25217 тээврийн хэрэгслийг хамруулсан байна. Үүнээс Улаанбаатар хот руу 7760 тээврийн хэрэгсэл нэвтэрч, 3269 тээврийн хэрэгсэл хотоос гарсан, хот дотор 18 188 тээврийн хэрэгсэл зорчиж байг ...
Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн
2020-03-02
09:02
> Эрүүл мэнд
> Халдварт өвчин
Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна.
Өнөөдөр “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, 03 дугаар сарын 08-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо хийж, “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна цахим хэлбэрээр үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаагаа Шадар сайдад дуулгалаа.
Мөн өдөр “Ачит Ихт” ХХК 100 сая төгрөг, “Богд банк” 20 сая төгрөг, “Перто Чайна Дачин тамсаг” к ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
Өнөөдөр "Эх орончдын өдөр" мөн МАН-ын 99 жилийн ой тохиож байна. МАН-ын түүхийг Монгол Улсын түүхээс салгаж ярих хэцүү байхаа. Энэ сэдвээр нэвтрүүлгээ
2020-03-01
16:55
> Улстөр
> Нам
Өнөөдөр "Эх орончдын өдөр" мөн МАН-ын 99 жилийн ой тохиож байна. МАН-ын түүхийг Монгол Улсын түүхээс салгаж ярих хэцүү байхаа. Энэ сэдвээр нэвтрүүлгээ эхэлж байна.
Н.Учрал: МАН бол Монгол Улсын сэргэн мандалтын үеийн түүхэн гэрч болсон нам юм. Залуучууд намын хэрэг байхгүй гэж үздэг. Бие даагчтай болгох сонирхол их байдаг. Намтай байх уу, хаантай байх уу гэсэн сонголт дэлхий дахинд бий. Нам гэдэг бол бидний төлөөлийн зарчимаар сонгогдсон бүлэг хүмүүс төрд шинэчлэлийг авчрирч, нам зохион байгуулалтанд ордог. Тэр ч утгаараа 1911, 1921 оны хувьсгалт өөрчлөлтүүдийг харахад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн бол нам байгуулаад зохион байгуулалтанд орж удирдлагаа сонгож, хөдөлгөөн өрсөн б ...
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр буюу 03 дугаар сарын 02-ны өдөр болж улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг
2020-03-01
09:53
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд,Эрүүл мэнд
> Халдварт өвчин,Баяр, Наадам
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр буюу 03 дугаар сарын 02-ны өдөр болж улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхээр боллоо.
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоов.
БНСУ, Япон Улс, БНИтали улс, Лалын БН Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол улсын иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрий ...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эх орончдын баярын өдөр”-ийн 99 жилийн ой тохиож байгаа энэхүү түүхэн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.
2020-03-01
09:14
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд
> Баяр, Наадам
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эх орончдын баярын өдөр”-ийн 99 жилийн ой тохиож байгаа энэхүү түүхэн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.
“Монгол Ардын Намын гишүүд дэмжигчид, Эрхэм журмын нөхөд өө!
Монгол Улсын түүхэнд нэгэн зууны түүхийг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье.
Монгол Ардын Намын түүх бол Монгол Улсын XX зууны хөгжил дэвшлийн түүх юм. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлэхийн төлөөх шаргуу тэмцэл, улсын их бүтээн байгуулалт, ард иргэдээ соёл, боловсрол, ахуйн шинэ төвшинд гаргасан нөр их ажил хөдөлмөр зүтгэл, Монгол ...