Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын малчин Пунцагийн Даваацэрэн “Алтан тугал”-ын эзэн боллоо
2025.02.26

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын малчин Пунцагийн Даваацэрэн “Алтан тугал”-ын эзэн боллоо

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх-3 багийн малчин, 2024 оны сумын аварга малчин Пунцагийн Даваацэрэн Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын эзнээр тодорч, эрхэм хүндтэй “Алтан тугал” шагналаа гардан авлаа.

Монгол орны тариалангийн бүс нутгийн хөгжлийн бодлогод нийцүүлэн мал аж ахуйгаа эрчимжүүлж, уламжлалт арга туршлагыг орчин үеийн технологитой хослуулан ажиллаж буй “Алтан төлийн эзэн” малчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!