СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМАНД 2000 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2025.02.06

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМАНД 2000 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Засгийн газрын бүсчилсэн хөгжил, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, орон сууцжуулах бодлогын хүрээнд “Тайж Групп” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Матриц Нарны Мандал” ХХК 2000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр болсон.

Орон нутагт хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, “Тайж Групп” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Ганпүрэв нартай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

“Тайж Групп” ХХК нь төслийн хүрээнд орон сууцны хорооллоос гадна 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, хүнсний зах, агуулах бүхий худалдааны төв барихаар төлөвлөж байна. Мөн ногоон барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүчний технологийг нутагшуулах замаар байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн шийдэл бүхий “Улаанбаатар” орон сууцны хорооллыг байгуулахаар зорьж байгаа юм.