
2025.02.21
Найрамдал төслийн ээлжит форум боллоо
Европын холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн ээлжит форум “Европ, Монголын хотуудын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулагдлаа.
Цаашид Найрамдал төсөл Европын холбоотой хамтран төвлөрлийг сааруулах, Европын холбоо-Монголын хотуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, орон нутгийн удирдлагуудтай туршлага солилцох, тогтвортой хотын шилжилтийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.
Европын холбоо нь аливаа шийдвэр гаргахад орон нутгийн саналыг чухалчилдаг бөгөөд орон нутгийн засаг захиргаадын холбоо өөрийн гэсэн оффис, төлөөлөгчтэйгээр Брюссель хотноо үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргалтад оролцдог нь сонирхол татлаа. Дэлхийн хотын дарга нарын хэлэлцээр, Хотын шилжилтийн хөтөлбөр болон бусад холбогдох санаачилгуудад Дархан-Уул аймаг нэгдээд байгаа ба Төв, Сэлэнгэ аймгууд дээрх санаачилгуудад элсэх талаар хүсэлтээ илэрхийллээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn