БНХАУ-ын Дачин хотод ажиллав
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан УИХ-ын гишүүд болон Засгийн газрын холбогдох байгууллагуудын төлөөллүүдийн хамт БНХАУ-ын Дачин хотод ажиллав. Энэ үеэр БНХАУ-ын “Дачин Ойлфийлд” компанийн ТУЗ-ын дарга Жу Гуо Вэнь, ерөнхий захирал Лю Фен Хэ, дэд захирал Фан Жүн Лин зэрэг тус компанийн удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцов.
Уулзалтаар хууль эрхзүйн хүрээнд үүсээд буй нөхцөл байдлыг засаж сайжруулах, улмаар газрын тосны чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олборлолтыг өсгөх, Монгол Улсад хэрэгжүүлэх газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах, хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах хүсэлтийг тавьлаа.

“Дачин ойл фийлд” компанийн хувьд 60 гаруй жилийн хөгжлийн түүхэндээ 2.5 тэрбум тонн газрын тосны олборлолт хийсэн бөгөөд үүнээс 9.8 сая тонныг Монгол Улсаас олборлоод байгаа. 2005 оноос Тамсагийн төсөлд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй Монгол Улсын төсөвт 1.1 тэрбум ам.долларын орлого оруулаад буй. Түүнчлэн Дорнод аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн бүтээн байгуулалтын санд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулаад байгаа юм. “Дайчин ойл фийлд” компани БНХАУ-аас Монгол Улсад хийж буй хамгийн том хөрөнгө оруулагч компани бөгөөд цаашид харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүрээнд хичээл зүтгэл гарган ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Холбоотой мэдээ
2025.02.19
2025.02.19
2025.02.19