“Хойд бүсэд үйлдвэрлэв-2025” үзэсгэлэн худалдаа боллоо
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачилгаар зохион байгуулагдсан “Хойд бүсэд үйлдвэрлэв-2025” жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөж, “Шилдэг бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчдээ тодрууллаа.
Үзэсгэлэн худалдааны “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Булган аймгийн оролцогч М.Ганчимэгийн цагаан идээ, Сарангийн “Дүүрэн боргоцой” бренд, Ц.Мягмарсүрэнгийн гурилан бүтээгдэхүүн, Орхон аймгийн оролцогч Бумдарийн ширэн эдлэл, Тунгалагийн дээл урлал, Эрдэнэтуяагийн “Зэсүй” бренд, Хөвсгөл аймгийн Өнөболдын модон эдлэл, Энхзулын “Шинэ амттан” бренд, Д.Ган дээл урлал шилдэг брендээр шалгарсан юм.



Хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нарын хамт оролцлоо.
Холбоотой мэдээ
2025.02.26
2025.02.25
2025.02.21