2025.02.25

Н.Учрал: БЭТ Ж.Батзандан Засгийн газрын байр суурийг илэрхийлэх эрхгүй. Зөвхөн хувилбаруудаа танилцуулах ёстой

Стратегийн ордуудын 34 хувийг төрд авах хэлэлцээрийг хийх үүрэг бүхий ЗГ-ын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, нэр бүхий зарим хүмүүсийн талаар мэдэгдэл хийсэн.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ түүний эрх үүргийн талаар ийн ярив. Тэрбээр хэлэхдээ "Бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын нэгдсэн байр суурийг илэрхийлэх эрхтэй субьект биш. Гол нь БЭТ дэд ажлын хэсгээ байгуулж, санхүүгийн болон хуулийн баг авч ажиллуулна. Санхүүгийн болон хуулийн шинжээч нарынхаа дүгнэлтийг үндэслэн ашигтай гэх хувилбаруудаа ажлын хэсэгт танилцуулна. Ажлын хэсэг нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нэгдсэн байр суурийг Засгийн газар илэрхийлнэ. Товчхондоо, Засгийн газарт асуудлаа эхэлж танилцуулж шийдвэрлээд кабинетын нэгдсэн байр сууриа УИХ-ын өмнө илэрхийлэх асуудал" гэв.