2025.02.19

О.Батнайрамдал: Монголд мөрдөгдөж байгаа барилгын улсын хэмжээнд 6700 стандарт байдгаас ердөө 44 хувь нь олон улсын шаардлага хангаж байна

Монгол Улсын хэмжээнд 6700 стандарт мөрдөгдөж байгаагийн 44 хувь нь олон улсын жишигт нийцсэн, үлдсэн 56 хувийг нь өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа талаар О.Батнайрамдал гишүүн тэмдэглээд, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа олон асуудлын шийдэл, гарц нь стандартын хэрэгжилт, хяналттай шууд хамааралтай байдгийг хэлсэн юм. Барилгын салбарт мөрдөгдөж буй 642 стандарт байдаг ч 2024 оны судалгааны дүнд 167 буюу 26 хувийг нь үргэлжлүүлэн мөрдөх боломжтой, бусдыг нь шинэчилж, өөрчлөх шаардлагатай гэдэг дүгнэлтийг салбарынхны зүгээс Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт танилцуулжээ.