![Монгол, Японы Парламентын бүлгийн хүндэтгэлийн хүлээн авалт боллоо](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/13/d213d9aaaefa5a610be5f4bdd1824e4e.jpeg)
Монгол, Японы Парламентын бүлгийн хүндэтгэлийн хүлээн авалт боллоо
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Япон Улсын ахмадын асаргаа, халамж, даатгалын тогтолцоог судлахаар томилолтоор явсан.
Тус бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара болон бусад албаныхан багтаж буй.
УИХ дахь Монгол, Японы Парламентийн бүлэг болон Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхим дахь Найрамдлын бүлгийн гишүүдэд зориулж Япон дахь Монгол Улсын Элчин сайд Б.Баярсайхан хүндэтгэлийн арга хэмжээ зохиожээ.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд оролцсон байна.
Уулзалтанд Япон улсын их хурлын 16 гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд шинэчлэн байгуулагдсан тул харилцан танилцах үйл ажиллагаа болсон юм.
Ташрамд дурдахад, Япон Улсын парламентын төсвийн жил нь 4 сэрын 1-нээс эхэлдэг бөгөөд тэд өдгөө төсвөө хэлэлцэж буй. УИХ-ын гишүүд мөн төсөв хэлэлцэх үйл явцтай танилцжээ.