Б.Мөнхсоёл: Гуравдагч хөршийн худалдааны эрх зүйн орчинг сайжруулахад анхаарна
УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган болон Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакстай уулзжээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Х.Ганхуяг байлцсан бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна.
Энэ үеэр эрчим хүч, ил тод байдлын гэрээ, гуравдагч хөршийн худалдааны эрх зүйн орчинг сайжруулахад цаашид анхаарч ажиллахаа талууд онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, англи хэлний багш нарын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг хөгжлийн томоохон асуудал хөндсөн байна.
Холбоотой мэдээ
2024.12.21
2024.12.20
2024.12.20