М.Нарантуяа-Нара:Өвлийн морин уралдаанд маш их ашиг сонирхол байдаг байх нь
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Номинчимэг, Лувсанжамц зэрэг гишүүдийн хамтаар Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр байр сууриа илэрхийллээ. Бүхнийг хүүхдийн төлөө гэдэг улс байлаа Монгол улс. Харин одоо тэртээ тэргүй нууцаар уралдаад эрсдэл нэмэгдээд байгаа юм чинь нэг мөр тавиад өгчье гэж! Тэнд зөндөө хүүхэд тэгж үхдэг бхад энд хэдхэн л байна шүү дээ гэж улангайсан дайрах морины хорхойтнуудын хорхойг дарах гэж гараа гарган өсгөн бойжуулсан хүний үрс эрүүл мэнд амь насаараа хохирдог байдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй юм.
Эрсдэл үнэлгээ багатай зуны дэлгэр цагтаа ядаж л наад зах нь хөлдөж хайрагдах эрсдэлгүй үедээ уралдаад өв соёлоо тээн түгээх нээлттэй байхад өвлийн уралдаан гэж улангасан дайрахдаа хүүхдийн эрхийн төлөө байсан УИХ-ын гишүүдийн үр хүүхдийг хүртэл амь нас эрүүл мэндээр заналхийлэн дайрах!!! Маш их ашиг сонирхол байдаг байх нь дээ өвлийн уралдаан гэгчид!!!
Холбоотой мэдээ
2025.02.11
2025.02.07
2025.02.05